8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүндэтгэлийн өргөө”-тэй боллоо

2019-01-25 15:30:00

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын хамт олон байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, үе, үеийн удирдлага, алба хаагчдын үйл гавьяаг мөнхжүүлэх зорилгоор “Хүндэтгэлийн өргөө”-тэй боллоо.

 Тус хүндэтгэлийн өргөөнд Онцгой байдлын газрын онцлог, түүхэн замнал, аврах үйл ажиллагаанд ашиглагдаж байсан багаж хэрэгсэл болоод алба хаагчдын гар урлал, бүтээлийн дээжсийг дэлгээд байна.

  Ингэснээр Онцгой байдлын байгууллагын онцлог, түүхэн замналыг хойч үедээ өвлүүлэх,  ахмад, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх ач холбогдолтой юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment