8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдээр "Дэнжийн 1000" худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

2019-01-25 13:32:49

Сар шинийн баярыг тохиолдуулан амралтын өдрүүдэд дараах авто замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах болжээ.

Үүнд: Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны амралтын өдрүүдээр “Дэнжийн 1000” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Чингэлтэй өргөн чөлөөтэй нийлдэг уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл