8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Махбалын хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 8-нд товлолоо

2019-01-26 10:59:51

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Ингээд Б.Махбалын хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагт товлосон байна.ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл