Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Амгалан мэндчилгээ дэвшүүлжээ. Коммунизмын үеийг санагдуулсан дүрс бичлэгээр дүрсжүүлж, улаан таван хошуутай малгай зэргийг өмсч, хувьсгалч тэмцэгчийн дүрээр мэндчилгээ дэвшүүлж буй энэхүү богино хэмжээний шторк харамсалтай нь хүмүүст таалагдахгүй байгаа бололтой. Тэд “Үүнийг хийж буй PR-ийнхан, хийлгэж буй хүн, санхүүжүүлж буй нам ... сюрреализм. "Соёлын хувьсгал"-ыг өнөөгийн Хятад улс ч зөв гэж үздэггүй, түүнийг сурталчилгаандаа ашигладаггүй” хэмээгээд түүний өмссөн малгай Түвдэнгийн Борыг гэхээсээ илүүтэй Мао-г санагдуулж байна” хэмээцгээж байна.
Эх орончдын баярын "элэг хөшөөсөн" Л.Амгалангийн мэндчилгээ
2016-03-01 10:51:00