Узбекистан эмэгтэй асардаг байсан охиныхоо хөнөөгөөд толгойг барин метроны буудал дээр барьж явж байгаад цагдаагийнханд баригджээ. ОХУ-ын нийслэл Москва хотод өчигдөр гарсан энэ хэрэг нийгмийг цочролд оруулаад байна. Гэрчүүдийн мэдээлж буйгаар тэрээр 20 минутын турш метроны буудлын хавиар эргэлдсэн бөгөөд "Би террорист", "Би та нарын үхлийг хүсэж байна" хэмээн хашгирч байжээ. Мөн энэ өдөр "Народная ополчения" гудамжинд байрлах орон сууцанд гал гарсан бөгөөд Онцгой байдлынхан тус байрнаас дөрвөн настай охины толгойгүй цогцос олсон байна. Энэ өдөр Охины эцэг эх нь том хүүхдээ авч гадуур гарсаны дараа асрагч дөрвөн настай бяцхан охины амийг бүрэлгэж, гэрт нь гал тавьж зугтжээ.
Узбекистан эмэгтэй асардаг байсан охиноо аймшигтайгаар хөнөөгөөд толгойг нь барьж явжээ
2016-03-01 11:01:00