8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Цэрэнчимэд Иван Ярыгиний тэмцээнд түрүүллээ

2019-01-27 13:00:00

Ярыгиний нэрэмжит Гранпригийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга боллоо. Өнгөрсөн жил ДАШТ-д жин өгсч, 68 кг-д зодоглох болсон С.Батцэцэг хоёр дахь тэмцээндээ ийнхүү түрүүлэв. Тэрбээр 2015 онд тустэмцээнд аваргалж байсан бөгөөд дөрвөн жилийн дахин өнгөллөө. С.Батцэцэг Красноярскт Японы Рио Ватариг 8:3-аар, нутгийн дүү нар болох ОУХМ Э.Дэлгэрмааг 3:0-ээр, спортын мастер Э.Даваанасанг цэвэр ялсан юм.
Энэ жинд Монголын гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртэцгээв. “Алдар” спорт хорооны тамирчин Энх-Амарын Даваанасан Гранпригээс анхны мөнгөн медалиа хүртсэн.
Өнгөрсөн долоо хоногт тус хотод болсон Миндиашвилигийн ОУТ-д түрүүлсэн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд “Инчёнь-2014” Азийн наадмын аварга Японы хашир туршлагатай бөх Ватариг 4:3-аар илүүрхснээр долоо хоногийн дотор “давхар цохилт” хийсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл