8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл нууран дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

2019-01-29 16:28:00

Хөвсгөл далайн мөсний баяр энэ жил гуравдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд болно.Зохион байгуулах комиссоос мөсний баярын талбайн мөсний зузааныг хэмжихэд 1.02 см зузаантай байжээ.

Мөсний баярын талбайг Хатгал тосгоноос 1 км 500 метрт Хүй толгойн урд зохион байгуулахаар шийдвэрлэж, авто машины зогсоолыг нуурын зүүн эрэг дээр 3 га орчим хуурай газар парклахаар тогтжээ. Мөн тус аймгийн МХГ-аас Хатгал тосгон, Ханх сумын Засаг даргын гаргасан Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл