8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг бэлэг тараах үеэр 83 настай буурал нас баржээ

2019-01-28 09:31:00

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөөгүй байгаа ч гишүүд сар шинийн босгон дээр тойрогтоо яаравчлан бэлэг тараажээ. Тэд алтын төлийн эзэн, аварга малчины шагналыг гардуулахаас гадна гурил, будаа бэлэг сэлт ч тарааж яваа талаар олон нийтийн цахим хуудсуудад мэдээлжээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын ҮБХ-ий гишүүн Б.Наранхүү ноднин жилээс эхлэн өөрийнхөө сонгогдсон тойрог буюу Дундговь аймгийн ахмадуудад бэлэг өгч эхэлсэн билээ. Тодруулбал тэрээр: "Дундговь аймгийн 70-аас дээш насны 1588 ахмад буурлуудад сар шинийн гарын бэлэг болох цаг тооны бичиг, 50 кг гурил, 25 кг будааг гардуулах тул Сайнцагаан сумын иргэд 2018 оны хоёрдугаар сарын 10 ны 10 цагт аймгийн Ардчилсан намын байрны гадна талбайд, бусад 14 сумдын иргэд тухайн сумын Ардчилсан намын байрнаас 2018 оны 02 сарын 10, 11-ний өдрүүдэд хүрэлцэн ирж гарын бэлгээ гардан авна уу.” гэсэн зар тараасан байсан юм.

Энэ тэндгүй бэлэг тараалаа гэсэн мэдээлэл цацагдсан ч ахмадуудад бэлэг тараах үеэр нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хоёрхон хоногийн өмнө УИХ-ын гишүүн, "Оргил"-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар Баянгол дүүргийн өндөр настангуудыг хүлээн авсан юм. Улаанбаатар паласын их танхимд болсон уг хүлээн авалтад заал дүүрэн хүн цугларсан аж. Уг үйл ажиллагааны эхэнд Оргилын Ж.Ганбаатар "баахан" өөрийгөө рекламдсан аж.  Эцэст нь гар цайлгах бэлэг гардуулах мөч болоход бужигнасан олны хөлд 83 настай хөгшин дарагдаж, ухаан алдсан байна.  Хэдийгээр түргэн тусламж ирж хөгшнийг эмнэлэг хүргэхээр яаравчилсан ч эмнэлэг рүү явах замдаа амьсгал хураасан ийм ноцтой хэрэг гарчээ. 83 настай буурайгийн амиа өгөн байж авахыг хүссэн тэр гарын бэлгийн уутанд ердөө бэлэг дурсгалын зүйлээс гадна 2 кг гурил, 1 кг будаа, 1 кг чихэр байсан аж. Ийм ч өчүүхэн бэлэгний төлөө ахмадуудад амиа өгөн байж тэмцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Anu
Ogox geed bga yum bol gert ni xvrgeechee nobshoo chi ard tvmendee abilgal ogox ECGVI malaa
2019/01/29 122.201.21.111
zochin
Ард иргэдээ ядуу амьдруулж үхтэл зодолдуулан атга будаа тарааж хагартлаа баяждаг үе үеийн төрийн дээдэс мину
2019/01/28 203.91.115.245
zZz
Yaduu bdlaar n tohuursan yum bolj bn, gereer n horoond n oguulj bmaar yum boonoor n tsugluulj showdaj bhar
2019/01/28 202.126.89.206
zail zail.
guril budaagaar huurah gej ingej daldagnadagaa boli pizdanuud.borlogdohgui udsan skladand olon jil hevtsen hugatsaa n duusah gej bga hog novnuudaa dald oruulah gej ard tumnee doromjilj bna.
2019/01/28 64.119.16.149
ө
лалар юмааа ард түмэн ядуур ч байна
2019/01/28 202.179.31.32
R
Ganbaataraa chi zowhon ooroo horongojih gej ydaa ardaaraa TOGLOOM NAAMAN HIIHEE BOLIO.ENE ZOWHON GANTS HUNII AMIDRAL DEESHLUULEH GANTSAARCHILSAN TOGLOLT.!!!
2019/01/28 211.36.141.148
я
Энэ бол Монгол Улсын иргэд ямар ядуу байгааг илэрхийлж байна. Энэ ядуу байдалаар нь түшээд тохуурхан доромжилж байна.
2019/01/28 124.158.88.8
  • Recent
  • Most Read
  • Most Comment