30 дахь удаагийн Иван Ярыгиний нэрэмжит Гранпригийн тэмцээн энэ сарын 24-27-нд Красноярскт үргэлжилж байгаа билээ. Уг тэмцээнээс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
Ийнхүү С.Цэрэнчимэд “Бага дэлхийн аварга”-аас манайхны 13 дахь алтан медалийн эх орондоо авчирлаа.
United World Wrestling✔@wrestling
Great battle in the 57KG gold medal match with SUKHEE (MGL) taking the win #Yariguin2019
.
.
.#uww #wrestling #krasnoyarsk
45 people are talking about this
Тэрбээр тус тэмцээнээс медалийн иж бүрэн цуглуулгатай болж байгаа бөгөөд 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байв.
С.Цэрэнчимэд шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр, шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Ольга Хорошавцеваг 10:5-аар ялсан юм.
Мөн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга болов.
United World Wrestling✔@wrestling
SORONZONBOLD (MGL) pins her opponent and takes gold #Yariguin2019
.
.
.#uww #wrestling #krasnoyarsk
20 people are talking about this
Өнгөрсөн жил ДАШТ-д жин өгсч, 68 кг-д зодоглох болсон С.Батцэцэг хоёр дахь тэмцээндээ ийнхүү түрүүлэв. Тэрбээр 2015 онд тус тэмцээнд аваргалжбайсан бөгөөд дөрвөн жилийн дахин өнгөллөө. С.Батцэцэг Красноярскт Японы Рио Ватариг 8:3-аар, нутгийн дүү нар болох ОУХМ Э.Дэлгэрмааг 3:0-ээр, спортын мастер Э.Даваанасанг цэвэр ялсан юм.
Энэ жинд Монголын гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртэцгээв. “Алдар” спорт хорооны тамирчин Энх-Амарын Даваанасан Гранпригээс анхны мөнгөн медалиа хүртсэн.