Сайд асан Г.Занданшатар УИХ-ын дарга З.Энхболдыг халз мэтгэлцээнд дууджээ. Түүнийг "Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц" сэдвээр халз мэтгэлцэхээр дуудсан байна. Мэтгэлцээнд УИХ-ын даргын зөвлөх, Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын дээд шүүх, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Хуульч гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа, улстөрийн намуудын төлөөллүүд оролцож асуулт асуух аж. Мэтгэлцээн энэ сарын 11-нд Мэдээлэл технологийн үндэсний паркийн хурлын танхимд болох бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтэд нээлттэй болно.
Г.Занданшатар УИХ-ын дарга З.Энхболдыг халз мэтгэлцээнд дууджээ
2016-03-01 11:51:00