
Энэ сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Булган аймгийн Булган суманд байрлах ШШГЕГ-ын харъяа 439-р хаалттай хорих ангийн хоригдлуудыг мод бэлтгэлийн ажилд авч явах замд автомашин нь осолдож, нэг хүн нас барч, хоёр хүн гэмтсэн байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.



