8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг сонгогчдын 3/1-ийн саналаар эгүүлэн татах хуулийн төсөл санаачилав

2019-01-28 12:29:00

Сонгогчид сонгосон гишүүндээ хариуцлага тооцож болох буюу сонгогчдын 1/3 нь гарын үсэг зурж, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа.  УИХ, эрх баригч нам, улстөрчид маш хариуцлагагүй, амлалтаа биелүүлдэггүй, хууль зөрчдөг бөгөөд сонгогчид сонгосон гишүүндээ хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтгүй явсаар ирсэн билээ. Түүнчлэн өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөл байдал болон иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилснаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээллээ. Тодруулбал, тухайн тойргийн нийт сонгогчдын 1/3 нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломжийг бүрдүүлж байгаа аж. Сонгогчдын гарын үсгээр баталгаажуулсан саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хууль хэрэгжиж эхлэх юм байна. Сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргасан бол уг асуудлыг заавал чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авах шаардлагагүй юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг шууд бичлэгээс үзнэ үү. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл