8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ

2019-01-28 13:20:00

УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн байна. Дээрх хуульд “УИХ-ын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлнэ" гэсэн заалт шинээр оруулсан юм. Мөн дугаарт УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийбүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай болон ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улаан гишүүнийг томилох тухай тогтоолыг нийтэлжээ. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” хэмээн заасан нь Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэн байна. Энэ заалт нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалт хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment