8o
Улаанбаатар хот
mobile menu

Булган аймаг дахь 439 дүгээр хаалттай хорих ангийн орчимд машин онхолдож, нэг хүн амиа алджээ

2019-01-28 17:10:00

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлагыг хүлээн авч шалгалаа гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтэж, нийслэлд 9 хүн бэртэл гэмтэл авжээ.

Явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 5, мөргөлдөх хэлбэрээр 18, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол тус тус бүртгэгдсэнийг тус албанаас шалгаж байгаа аж.

Ноцтой зам тээврийн хэргээс дурдвал:

  1. Булган аймгийн Орхон сумын нутаг, 439 дүгээр хаалттай хорих ангийн орчимд шороон замд H.Porter маркийн автомашин онхолдож 1 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,
  2. Хөвсгөл аймгийн “Хүрэн хад” гэх газар асфальтан замд T.Corolla Rumion маркийн автомашин онхолдож, 1 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна.

Мөн цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй амралтын өдрүүдийн дугаарын хязгаарлалт, хөдөлгөөн зохицуулалтад нийт 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн ба Нарантуул ОУХТ, Дүнжингарав зэрэг томоохон захаас бусад замуудад хөдөлгөөний ачаалал сийрэг, хэвийн үргэлжилсэн бөгөөд иргэдээс үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад талархал илэрхийлж байв.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчлийг илрүүлэн саатуулжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment