8o
Улаанбаатар хот
mobile menu

СТАТИСТИК: Сар шинийн баярын ууц, хэвийн боовны дундаж үнэ

2019-01-28 17:35:00

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 240,000 төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 6.7 хувиар буюу 15,000 төгрөгөөр өсжээ.

Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150,000-160,000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180,000-220,000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250,000-330,000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2,608 төгрөг байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 20.2 хувиар буюу 438 төгрөгөөр өссөн байлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл