8o
Улаанбаатар хот
mobile menu

Хил дамнасан зоонозын халдвар гарах эрсдэл өндөр байна

2019-01-29 11:31:28

2019 оны 01-р сарын 22-24-ний өдрүүдэд Хөх хотод “Монгол-БНХАУ-ын хил дагуу 2018 онд хийсэн хамтарсан тандалт судалгааны үр дүн, тарваган тахал өвчний хил дамнан халдварлах эрсдэлийн үнэлгээ” сэдэвт хамтарсан уулзалтад Хөх хотын гаалийн газар, ЗӨСҮТ болон ЗӨСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо. 

Уулзалтын хүрээнд 2018 онд хоёр улсын хил орчимд хийсэн хамтарсан тандалт судалгааны дүн, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэний зэрэгцээ Замын-Үүд, Эрээний боомт орчмын хилийн бүсэд үүсээд буй нөхцөл байдлын талаар онцгойлон хэлэлцэж хамтран эрсдэлийн үнэлгээ хийж хил дамнасан халдвар гарах эрсдэл өндөр байгааг тогтоон хамтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр боллоо. 

Тухайлбал:  

- 2019 онд хоёр тал хамтран Замын-Үүд, Эрээний боомтын дагуу хилийн зурваст гүнзгийрүүлсэн тандалт судалгааг 5,9 саруудад хийх;

-  6 дугаар сард тус боомтуудад тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох өвчлөлүүд,хил дамнан халдварлах зоонозын гаралтай өвчөлүүдээс урдчилан сэргийлэх талаар  хамтарсан дадлага сургууль хийх;

- Хоёр улсын хил дагуу тарваган тахлын голомт идэвхижиж буйтой холбогдуулан  Бичигт, Сүмбэр боомтын дагуу хамтарсан тандалт судалгааг хийх;

- Мөн Шинжаан уйгарын өөртөө засах оронтой хиллэж  буй хэсэгт орших  боомтын дагуу тандалт судалгаа хийх асуудлыг судалж шийдвэр гаргах;

-  Бүс ба зам хөтөлбөрийн хүрээнд эмч мэргэжилнүүдийг сургах, харилцан солилцож ажилах;

-  Монгол-Хятадын хамтарсан вируслогийн лабораторийн барилга байгууламж, бүтээн байгуулалтанд дэмжлэг үзүүлэх;

- Замын-Үүд, Эрээний боомтыг дэлхийн хуурай замын анхны жишиг эрүүл боомт болгох ажлыг хоёр тал хамтран эхлүүлэх;

- 2019 оны 10 дугаар сард хамтарсан тандалт судал;гааны дүнг хэлэлцэх, хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэх зэрэг олон ажлуудыг хийхээр тохиролцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment