8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар шинээр хэдэн хоног амрахыг Засгийн газрын хуралдаанаар шийднэ

2019-01-29 11:40:58

Сар шинийн баяртай холбогдуулан ирэх долоо хоногийн мягмар гаригаас пүрэв гариг хүртэл гурван өдөр бүх нийтээр амрах шийдвэр гараад байгаа. Харин баасан гаригт ажил цуглаж, төрийн болон хувийн хэвшлүүд хэвийн ажиллана.

Сургууль, цэцэрлэг амарч, их сургуулийн оюутнуудын улирлын амралт таарсан эдгээр өдрүүдэд шинэлээчид хөдөө орон нутгийг ихээр зорих учир сар шинийн баярт таарч буй баасан гаригийн ажлын өдрийг энэ бямба гаригт /2019.02.02/ шилжүүлэх боломжтой юм байна.Учир нь ирэх баасан гаригт амарвал иргэд нийт зургаан өдөр амрах аж.

Гэвч энэ асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Bitvvnd amraagaad 3s orson ni deer shd e
2019/01/29 202.9.43.186
Иргэн
2-нд л биш шүү!!! Амралтын 2 өдрөө ажлаа амжуулна шүү дээ.
2019/01/29 202.70.33.242
  • Recent
  • Most Read
  • Most Comment