МАН, МАХН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдөр" өнөөдөр тохиож байна. Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 1-ны энэ өдөр Монгол Ардын нам байгуулж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг эхлүүлсэн. Энэхүү түүхэн өдрийг МАН, МАХН хамтарч тэмдэглэхээр болж, өчигдөр Төрийн ордонд болсон эрдэм шинжилгээний бага хурлаар салхийг нь хагалсан бол өнөөдөр ийнхүү цэцэг өргөлөө.
МАН, МАХН Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
2016-03-01 12:57:00