8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2019-01-30 09:38:49

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:00 цагт: Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09:00 цагт: ХААИС дээр “Дээд боловсролын засаглал” их дээд сургуулийн удирдлагуудын семинар болно.

09:30 цагт:  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Монгол Улсын 2018 оны шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: МҮЭ-ийн холбооны байранд Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос багш ажилчдын цалингийн нэмэгдэл хэлэлцээрээр тохирсон хувь хэмжээнээс дутуу олгож байгаа, 26 мянга гаруй туслах ажилтнуудын цалингийн зөрүүг нэмэгдүүлэхгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: БСШУСЯ-нд Монгол Улсын шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг шалгаруулан алдаршуулж “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагнал болох 30,0 /гучин сая/ төгрөгөөр шагнан урамшуулна. Шилдгээр шалгарсан уртын дууч Доржийн Дуламыг БСШУС-ын дэд сайд хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment