8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд ноцтой осол гарчээ

2019-01-30 09:42:51

Орон нутагт автын ноцтой осол гарч, нэг хүүхэд эндэж дөрвөн хүн бэртсэн байна.

Тодруулбал, өчигдөр Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Хуурай-Ам гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ тээврийн хэрэгслийн осол болсон тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хэргийн газарт ажилласан байна.

Тухайлбал, Орхон аймаг-Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан 45 хүний суудалтай 8 зорчигчтой “Даевоо” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, иргэн Б-гийн эзэмшлийн “Соната-6” загварын 5 зорчигчтой /2 том хүн, 3 хүүхэд/ суудлын автомашинтай мөргөлджээ.

Ослын улмаас Дорноговь аймгийн Айраг сумын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/, Д /25 настай, эмэгтэй/, М /4 настай, эмэгтэй/, Л /2 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд, иргэн Б-гийн хүү М /10 сартай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment