
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар сар шинийн баяртай холбогдуулан шинийн 4-н буюу ирэх долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа аж.Энэ жилийн шинийн 1-н ирэх долоо хоногийн мягмар гаригт таарч буй. Тиймээс баасан гариг буюу шинийн 4-нийг ийнхүү амралтын өдөрт шилжүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа юм байна.



