Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байгаад зуурдаар нас барсан байлдагч Б.Алтантулгын буяны ажилд зориулж орон нутгаас 10 сая төгрөгийг ар гэрт нь өгөхөөр шийдвэрлэлээ. Түүнчлэн аймаг, орон нутгийн удирдлагууд талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж гүн эмгэнэл илэрхийлсэн бөгөөд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлнэ хэмээн хэлсэн байна.
Амиа алдсан байлдагчийн ар гэрийнхэнд 10 сая төгрөг өгнө
2019-01-30 10:19:58