Энэ жил анх удаа Монгол Улсын шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг шалгаруулан алдаршуулах болжээ.
Иймд БСШУСЯ-наас уртын дуучин Д.Дуламд “Хүндэт өргөмжлөл”, 30 сая төгрөгийн мөнгөн шагнал 30 /гучин сая төгрөг/ олгох юм. Шилдгээр шалгарсан уртын дууч Доржийн Дуламыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.