8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Занданшатар: Хотын даргыг батламжлах асуудлыг зарчмын дагуу шийднэ

2019-01-30 13:59:00

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шидвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2019 оныг Эх оронч худалдан авалтын жил болгон ажил өрнүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэлээ. Учир нь Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж, ажлын байр бий болно. Ажлын байр бий болж байж ажилгүйдэл, ядуурлын асуудал шийдэгдэнэ. Монгол Улсынхаа хөрсөн дээр ургасан гурил, будаа, төмс монгол хүний биед өгөөжтэй байдаг нь шйинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Үндэсний бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэлээ хэрэглэж хэвшихийг нийт ард иргэдээсээ хүсч байна" гэсэн юм. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хотын даргын одоо хүртэл батламжлаагүй байгаа нь ямар шалтгаантай юм бэ? 

-Хотын даргад агаарын бохирдол, түгжрэл, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэж чадах ажлын туршлагатай, намынхаа бүлгүүдийн дэмжлэгийг 100 хувь хүлээж чадахуйц хүн байх ёстой. Тиймээс хотын даргын асуудлыг зарчмын дагуу энэ асуудлыг шийднэ. 

-Эрдэнэтийн 49 хувийн Сингапурийн компанид зарагдсан гэх мэдээлэл гараад байна. Энэ  асуудал үнэн үү? 

- Эрдэнэт 100 хувь Засгийн газрын хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байгаа. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ОӨУБЕГ-т бүртгэлтэй хэвээрээ байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
байсан учир л ард түмний дэмжлэгтэй зайлууллаа даа.
Луйварчдыг тас цохих, МАНАН-гийн толгойлогчийг авч хаяж, шударга хууль хяналттай болох үүдийг нээсэнд хамаг ач холбогдол нь байгаа юм. Миеэг авч хаяхын тулд авч хаяагүй, энэ бүхний бөглөөс болоод
2019/02/02 150.129.140.144
Мөнхбат
М.ЭНХБОЛД ДАРГЫГ ЗАНДАНШАТАРААР СОЛИХ ГЭЖ ИЙМ ИХ АЖИЛ БОЛСОН БАЙЖ ТААРЧ БАЙНА УУ
2019/01/31 66.181.187.88
  • Recent
  • Most Read
  • Most Comment