8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-д H2 визээр ажиллах хугацааг 2020 он хүртэл сунгав

2019-01-30 15:25:00

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас шинэчлэн баталсан 2019 онд Н2 визээр түр хугацаагаар ажиллах хүч авах гадаад орны жагсаалтад Монгол Улс багтжээ.

Ингэснээр манай улс АНУ-д түр хугацаагаар цагаачлалын бус ажиллах хүч нийлүүлэх Н-2А болон Н-2В  визийн хөтөлбөрийг энэ сарын 18-наас 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов. Одоогоор АНУ-ын хөдөө аж ахуйн Н2-А визийг Монголын 5 иргэн, хөдөө аж ахуйн бус Н2-В визийг 2 иргэн авчээ. Чингэхдээ хувийн шугамаар АНУ-ын ажил олгогч нартай холбогдон ажлын байраа олсон бөгөөд Мизүри, Хавай, Калифорни, Мэрилэнд зэрэг мужид ажиллаж байна.

"Иргэдийг АНУ-д ажилд зуучилна, Н2 виз гаргана" гэх нэрийдлээр иргэдийг бүртгэх, төлбөр хураамж авах, залилан мэхлэж байгааг АНУ-ын ЭСЯ-наас мөн анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл