8o
Улаанбаатар хот
mobile menu

 ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

2019-01-31 09:31:55

ХНХЯ-нд

09:00 цагт "Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны төлөв" судалгааг танилцуулна.

Blue Sky зочид буудалд

09:30 цагт Европын холбооны “GPS Plus хөтөлбөр”-ийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлсэн төслийн тайлангийн хурал болно.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт

09:30 цагт “Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лаборатори”-ийн нээлт болно.

ХХААХҮЯ-нд

09:30 цагт "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт болно.

ХХААХҮЯ-ны гадна талбайд

10:00 цагт найман аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт УАЗ-220695-520 маркийн автомашин хүлээлгэн өгнө.

Гандантэгчэнлин хийдийн Их гэрт

10:30 цагт Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ.

ХЭҮК-ын байранд

10:30 цагаас ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

УУХҮЯ-нд

11:00 цагаас  "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Монгол адуутай иргэд эрлийз адууг уламжлалт морин уралдаанд оролцуулдаг асуудлыг эсэргүүцэж холбоо байгуулан ажиллахаар болсон талаар уяачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

“Новотел” зочид буудалд

11:00 цагт “Баримт мэдээлэл болон Тинк танкуудын ач холбогдол” хэлэлцүүлэг болно.

Богд хааны ордон музейд

11:40 цагт Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслол болно.

МУИС-ийн Номын санд

12:00 цагаас МУИС-ийн "Дижитал профессор" цахим сургалтын төвийн нээлтийн ёслол болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment