8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Хамрын хийдийн ойролцоо олгосон уул уурхайн лицензийг шаардлагатай бол цуцална

2019-01-31 12:46:00

УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа. 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт 2 их наяд 51.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-              Алт                        80.0 тэрбум төгрөг,

-              Нүүрс                    910.6 тэрбум төгрөг,

-              Цайр                     76.9 тэрбум төгрөг,

-              Зэс                         871.9 тэрбум төгрөг,

-              Төмөр                  17.1 тэрбум төгрөг,

-              Жонш                   16.3 тэрбум төгрөг,

-              Бусад                    78.8 тэрбум төгрөг,

Улсын төсөвт орсон орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 456.3 тэрбум төгрөг буюу 28.6 хувиар өссөн байна. 

Алт-2 үндэсний” хөтөлбөр

  • Алт олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж, олборлосон алтыг худалдан авах нөхцлөөр зээл олгох ажлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банк, Монголбанктай хамтран алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийтдээ алтны 26 төсөлд 53.273 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн  бөгөөд нэмж 43.821 тэрбум төгрөг олгох үлдэгдэлтэй байна.
  • Монголбанкнаас “Алт” аяныг санаачлан зарлан жил дараалан хамтран зохион байгуулсны үр дүнд хөтөлбөрийн үндсэн үзүүлэлтийн алт олборлолтын төлөвлөгөө биелж, 2018 оны жилийн эцсийн байдлаар Монголбанкинд тушаагдсан алтны хэмжээ 21.9 тн-д хүрсэн байна. 

Мэдээллийн дараа  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Дорноговь аймгийн Тусгай хамгаалалттай газар нутаг болох Хамарын хийдийн ойролцоо нүүрс олборлох зөвшөөрөл авсан хятадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг зогсоосон хэмээн тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин мэдэгдсэн.
-Монголчуудын тахиж шүтдэг газар болох Хамрын хийдийн ойролцоо уул уурхайн лиценз олгосон нь байж болшгүй, ёс зүйгүй асуудал. Тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр сэргээсэн юм билээ. Манай яамны хуулийн хэлтэс энэ асуудлыг шалган, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцална.

2014 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд энэ газрыг авсан. Шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсан талаарх, хэргийн эздийн мэдээллийг бид ил болгоно. Уул уурхай, аялал жуулчлалын салбар тус тусдаа байх ёстой. Шүүгчид Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг сайтар ухамсарлаасай. Нэг талаас мэргэжлийн хяналтынхан ажиллаад хүчингүй болгоход нөгөө талаас шүүх эсрэг шийд гаргаж болохгүй. Уул уурхайн яамнаас лицензийг нь сэргээсэн мэтээр худлаа мэдээлэл тараан, бидэнд нялзаасан.

-Шатахууны үнэ дахин буурах уу?
-Олон улсын зах зээлд шатахууны үнэ өсөхөд энд өсдөг, буурахад манайд ч буурдаг байх ёстой. Хоёрдугаар сарыг дуустал үнийн хэлбэлзэл тогтвортой байна гэсэн таамаг бий.

-Хуурамч шатахууныг яах вэ?
-Керосин оруулж байгааг мэргэжлийн байгууллагууд шалгаж байна. Иймд керосин импортлох бол өндөр татвар төлдөг болох ёстой.

Дэлгэрэнгүй мэдээллийг шууд бичлэгнээс үзнэ үү. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард олон
Сэргээсэн шүүгч ч мөнгийг ёстой хага шаагаа даа. Одоо манайх Элбэгдоржийн энэ хувьчлагдаж авилгажсан шүүхээс гадна өөрийн гэсэн улсын шударга шүүхтэй болмоор юмаа.
2019/02/02 150.129.140.144
зочин
юун шаардлага вэ хөө
2019/01/31 124.158.73.28
Zochin
Amjilt
2019/01/31 194.228.59.175
aaagii
Nutgiin udirdlaga bolon ard irged shaardaj bhad SHAARDLAGATAI BOL gedeg ni yu gesen ug ve. er oilgosongui. luivarchdaasaa asuuh yum bna l daa. novsh gej
2019/01/31 202.179.31.242
зочин
Шаардлагатай бол гэж юу гэсэн үг юм бол доо.
2019/01/31 203.91.119.234