МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг дэмжсэн талаарх мэдээллийг өчигдөр хүргэсэн билээ. Уг асуудлыг дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна.
ТББХ: Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ
2019-02-01 10:03:22