8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Занданшатар: Төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлнэ

2019-02-01 11:00:00

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Мөн өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. 

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмний хүсэл шаардлага бол  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, уг хууль дахь төрийн хариуцлагын тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгохыг би хамгийн гол зорилго гэж бодож байгаа. Ингэж УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагаас авахуулаад төрийн болон улс төрийн албаны бүх шатанд сахилга хариулцага бэхжүүлж ард түмэн, нийгмийн шаардлагыг хэрэгжүүлэх явдал бол манай төрийн эрх барих дээд байгууллагын өмнө тулгамдаад буй хамгийн чухал зорилт. Өөрөөр хэлбэл төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэхийн тулд ажиллах ёстой" гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mgl
Evii evii . Huurhunsh dee ene hed
2019/02/01 202.21.106.161