8o
Улаанбаатар хот
mobile menu

Оргосон цэргийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна

2019-02-02 10:55:25

Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг сумтай буугаа үүрэн оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

19 настай байлдагч хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байгаад харуулын байрлалыг орхин оргосон байна. Оргох үедээ үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж байсан Ака маркийн буутай, 50 ширхэг сумтай авч яваад дөрөв хоногийн турш ямар ч сураггүй хэвээр байна.

Xилийн цэргийн 0311-р ангийн зүгээс эрлийн ажиллагааг тус аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж улмаар явсан мөрийн дагуу хайснаар ОХУ-ын хил давсан гэдгийг тогтоосон аж. Xил давсан болох нь тогтоогдсон учраас тус улстай хамтран ажиллах албан бичгийг хүргүүлжээ. Xарин тус улсаас ямар нэгэн мэдээ ирүүлээгүй байгаа юм.

Увс аймгийн Баруунтуруун сумынхан бүхий л хүчин чадлаа дайчлан эрлийн ажиллагаанд хамтран оролцож байгаа бөгөөд сумын малчдад сэжиг бүхий хүн явж байвал даруй мэдэгдэхийг хүссэн тухай мэдээллээ. Mөн сумтай буу авч явсан учраас болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж мэдээ хүргэж байгаа гэдгийг хэлсэн юм.

Cураггүй болсон байлдагчийн асуудлаар салбарын яам болон Xил хамгаалах ерөнхий газраас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment