Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг саунд бусдын биеийг үнэлүүлж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тус дүүргийн тавдугаар хороонд байрлах "...." саунд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай 45 настай, эмэгтэй Ж нь 11 хүний биеийг үнэлүүлж байсныг энэ сарын 27-ны өдөр илрүүлжээ.
Мөн дүүргийн дөрөвдүгээр хорооны "....." саунд 11 хүний биеийг үнэлүүлж байсныг илрүүлэн, таслан зогсоожээ. Уг ажлыг Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн 26 настай, эмэгтэй С зохион байгуулж байсан аж. Баянгол дүүргийн долоодугаар хороонд байрлах "......" саунд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд суух хаягтай 25 настай, эрэгтэй М нь хоёр хүнийг биеэ үнэлэх хэрэгт татан оролцуулж байсныг илрүүлсэн байна.
Эдгээр хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.