8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр сард 23 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүллээ

2019-02-02 14:50:00

Энэ он гарснаас хойш буюу 2019 оны нэгдүгээр сард 23 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгөө нийт 9.076 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг Санхүүгийн зохицуулах хороо хянан зөвшөөрч, холбогдох бүртгэлд өөрчлөлт оруулжээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө доод хэмжээг энэ сард 1.4 тэрбум төгрөг хүргэх үүрэг хүлээж буй. Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй чадавхжуулах бодлогын хэрэгжилт сайн байна хэмээн СЗХ үзжээ. 

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2016 оны гуравдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө 724,2 тэрбум төгрөг байсан бол 2018 оны жилийн эцэст 1.3 их наяд төгрөгт хүрч, 66 хувиар өсөөд байна юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хоро

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл