8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтоов

2019-02-02 13:03:24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг тогтоох асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдаанаас нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр товлон баталлаа. 

Үргэлжлүүлэн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль явуулах зардлын хэмжээг хэлэлцлээ. 

Сонгуулийн Ерөнхий хороо болон холбогдох байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нөхөн сонгууль явуулах зардлын хэмжээг 287,614,335 төгрөгөөр тогтлоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дэмжигч
Энхбаяр гуай нам авах байх даа
2019/02/02 103.229.122.197
  • Recent
  • Most Read
  • Most Comment