Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргосон хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл сураггүй алга болсон цэрэг хоёрдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Тувад амиа алдсан байдалтай олджээ. Мөн Оросын хилийн цэргүүдэд бүслэгдэх үедээ өөрийнхөө амийг егүүтгэсэн гэх мэдээллийг эрх сурвалж өгсөн юм.