8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо

2019-02-04 11:10:00

Булган аймгийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөсөн дээр автомашин хөдөлгөөн хийхийг хоригложээ. Тодруулбал, Булган аймгийн нутаг дахь гол мөрөн, нуур цөөрмийн мөсний зузаан олон жилийн дунджаас 2-36 см нимгэн байгааг албаныхан хэлж байна. Тиймээс орон нутагт мөс цөмрөх эрсдэл үүсч болзошгүй байгаа тул мөсөн дээр явган буюу мал туухыг хориглосон байна.

Мөн сар шинийн баярын өдрүүдээр орон нутаг руу замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүйн тулд хол ойрын гэрлээ шилжүүлэн, замын бартаа саад, даваа гүвээ, огцом, уруу эргэлтэнд хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment