8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын арслан Р.Пүрэвдагва сар шинийн барилдаанд анх удаагаа түрүүллээ

2019-02-05 10:00:00

Билгийн тооллын 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Сар шинийн битүүний барилдаан бол хамгийн үзүүштэй, улсын  их баяр наадмын дараа орох томоохон барилдаан гэдгээрээ үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг.  

Өнөөдөр Улмын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдсан бөгөөд Архангай аймгийн Булган сумын уугуул "Алдар" спорт хорооны бөх Р.Пүрэвдава түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл