8o
Улаанбаатар хот
mobile menu

Хот хоорондын чиглэлд 1200 автобус үйлчилнэ

2019-02-06 11:30:00

Сар шинийн өдрүүдээр хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчигч урсгал эрс  нэмэгддэг.Тэгвэл Авто тээврийн үндэсний төвөөс өдөр тутамд нийтдээ 75 чиглэлд 1000 орчим тээврийн хэрэгслийг хот хооронд үйлчилгээнд гарган зохион байгуулж байна.

  • Сонгино-Хайрхан дүүргийн  Зорчигч тээврийн төв буюу Драгон авто вокзалаас 44 чиглэлийн 600 гаруй тээврийн хэрэгсэл,
  • Баянзүрх дүүргийн Зорчигч тээврийн төв буюу Тэнгэр плазад байрлах авто буудлаас нийтдээ 27 чиглэлийн 430 орчим тээврийн хэрэгсэл,
  • Шинээр нээгдсэн Хан-Уул дүүргийн "Лавай" авто буудлаас  найман чиглэлийн 76 тээврийн хэрэгсэл, нийтдээ сар шинийн баярын өдрүүдэд нэмэгдсэн тоогоор 30 орчим хувиар автобусны тоог нэмэгдүүлсэн байна.

Нийт  1200 орчим тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэхээр бэлтгэлээ хангажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл