8o
Улаанбаатар хот
mobile menu

Уулзвар нэвтрэх журам зөрчих зөрчил их байна

2019-02-07 09:40:00

Тээврийн цагдаагийн алба өчигдөр буюу цагаан сарын шинийн нэгний өдөр нийт 379 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 307 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.  

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд долоон хүн гэмтэж бэртсэний хоёр нь бага насны хүүхэд байсан бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ гэмтсэн байна. Түүнчлэн орон нутагт хоёр хүний амь нас хохирсон ноцтой, зам тээврийн осол бүртгэгдсэнийг харьяа аймгууд дахь Цагдаагийн газарт шалгаж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол бүгд буюу 11 нь мөргөлдөх хэлбэрээр бүртгэгдсэн байгаагийн гол шалтгаан нь иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, эгнээ байр эзлэх болон уулзвар нэвтрэх журам зөрчсөнөөс шалтгаалан гарч байна. Мөн бага насны хүүхдүүд зорчигч хэлбэрээр осолд өртөж байгаа нь буруу тээвэрлэлт буву хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүй тээвэрлэж байгаатай шууд холбоотой юм.

Мөн Шинийн 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос хөдөө орон, нутгийг чиглэх хөдөлгөөн эрчимжиж, Баянзүрх, 22-ын товчоо, Налайхын замуудад ачаалал бий болохоос гадна Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн автозамууд тээврийн хэрэгслийн тоо ихтэй хөдөлгөөн үргэлжилж байна.
 
Баяр, амралтын өдрүүдэд Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт асфальтан замд Sonata маркийн автомашин онхолдож, нэг хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн, Дундговь аймгийн нутаг Булангийн говь гэх газар Crown маркийн автомашин Fuga маркийн автомашинтай мөргөлдөж, нэг хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байх нь хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх зэргээс шалтгаалж байна. 
Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг орон нутагт суугаа элгэн садандаа энх мэнд очиж золгохын тулд Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй, өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй зөв сонгон зорчихыг зөвлөж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн газар
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл