8o
Улаанбаатар хот
mobile menu

“Золгуулт хийхээр хөдөө явлаа” гэсэн зургаа олон нийтийн сүлжээнд бүү тавь

2019-02-07 10:30:00

Цагдаагийн газраас цагаан сарыг угтаж сэрэмжлүүлэг гаргасан байгаа билээ. Баяр ёслолын үеэр хулгайч нар ид ажлаа хийдэг бөгөөд эзэнгүй айлыг ухах, эд зүйсийг хулгайлах зэрэг гэмт хэрэг үйлддэг байна.

Тухайлбал, манайхан “Хөдөө гадаа золгуултаар явлаа” хэмээн өөрсдийнхөө зургаа цахим ертөнцөд хийж байршуулдаг. Энэ нь хулгайч нарт боломж олгож, эзэнгүй айлуудыг ухдаг байна.

Тиймээс гэр орныхоо болон хулгайч нарт өгөөш болох зураг хөргөө олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг анхааруулж байна.

Мөн хөдөө гадаа золгуулт хийж явахдаа хорооны цагдаа нартаа хашаа хороо, гэрээ бүртгүүлж орхихыг анхаарууллаа.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл