17o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсад нийт 898.5 мянган өрх бүртгэлтэй байна

2019-02-13 15:30:00

Хүн ам, Өрхийн мэдээллийн санд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар Монгол Улсад нийт 898.5 мянган өрх бүртгэлтэй байна. Эдгээр өрхийн 628.1 мянга буюу 69.9 хувь нь ердийн галлагаатай, 247.1 мянга буюу 27.5 хувь нь төвлөрсөн системтэй, 17.8 мянга буюу 2.0 хувь нь нам даралтын зуухтай, 5.5 мянга буюу 0.6 хувь нь цахилгаан халаагууртай сууцанд амьдарч байна.

Улаанбаатар хотод нийт өрхийн 43.6 хувь буюу 391.7 мянган өрх амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төвлөрсөн системтэй сууцанд амьдардаг өрх 5.4 хувиар, нам даралтын зуухтай сууцанд амьдардаг өрх 4.6 хувиар, цахилгаан халаагууртай сууцанд амьдардаг өрх 10.8 хувиар өсжээ. Харин ердийн галлагаатай сууцанд амьдардаг өрх 0.02 хувиар буурсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment