8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛЧУУД ШИНИЙН 7-НД АЙЛД ЗОЧЛОХЫГ ЦЭЭРЛЭДЭГ

2019-02-09 10:00:00

Монголчууд шинийн 7-ны өдөр айлчин гийчин хийхийг цээрлэдэг.Ер нь цагаан сарын өдрүүдэд уур, шунал, мунхаг гурвыг хамгийн ихээр цээрлэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг хэмээн муу муухай бүхнийг цээрлэж сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж хийдэг ёстой. Мөн энэ өдрүүдэд хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж. Цагаан сарын өдрүүдэд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө уулзан золгож учирдаг. Тиймээс бие биенийхээрээ айлчлан золгоцгоодог билээ. Харин шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэдэг юм. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг уламжлалтай ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Төмөр зам
Айл хэссэн согтуу галзуу улсаас гадна шал согтуу машин барьсан улс гэр хорооллын гудамжаар хүн дайрчих гээд давхилдаж байна даа !!!
2019/02/11 103.26.193.92
Зочин
1000₮, 5000₮ барьсан холын хамаатнуудыг хөөгөөд явуулмаар санагддаг шүү. Бөөнөөрөө хэлхэлдээд л, дээлээ чирсэн орк царайлсан малтайгаа таарсан халтайсан писдакууд.
2019/02/10 103.10.21.23
ирГЭН
БАЙГУУЛЛАГУУД ЗОЛГОХ ЯАХАВ ?
2019/02/09 64.119.23.81