8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдын хичээл эхэллээ

2019-02-11 08:56:45

Ерөнхий боловсролын сурагчдын амралт дуусч, хичээл нь өнөөдрөөс эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын "Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай" тушаалын дагуу агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амраахаар шийдвэрлэсэн юм.

Аймаг, сум, тосгон, багийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног, нийслэлийн I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног, VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног тус тус амарч III улирлын хичээл эхлэх гэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл