Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Харин өнөөдрөөс ажлын өдрүүд эхэлж байгаа тул дугаарын хязгаарлалт мөн үйлчилнэ. Тодруулбал, 1, 6-гаар төгссөн автомашинууд өнөөдөр замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Тээврийн цагдаагийн албаны 530 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэлд ажилласан байна.