8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2019-02-11 09:00:00

Хонь
Хониныхны бодол санаа өнөөдөр мөнгө, санхүүг тойрон эргэлдэнэ. Илүү зүйлд сэтгэл зовнихгүйн тулд сөрөг зүйлүүдэд ач холбогдол бага өг. Мөнгө үнэхээр бага байсан ч бүү санаа зов. Мөнгө ихтэй байна гэж огт байдаггүй. Хүн мөнгөтэй болох тусмаа улам ихийг хүсч, мөнгө дутагдсаар байдаг.
 

 Үхэр
Бусдын санаа бодолд анхаарал бүү хандуул. Өөрийнхөө төлөвлөгөөнд гол анхаарлаа хандуулж, бусдыг үл анзаар. Гомдоллох хэрэггүй.

Ихэр
Хэн нэгэн таны сэтгэл зовнилыг хуваалцана. Хүмүүс ч танаас тусламж хүснэ. Гэхдээ танд өөрийн ажил амьдрал бийг сана. 

Мэлхий
Бүхий л өдрийг дотоод ертөнцдөө өнгөрүүлнэ. Тухтай сандалд сууж уран бүтээлээ хий. Ном уншиж суусан ч болно.

Арслан
Асуудлуудаа шийдэх өдөр. Багахан зүйл ч том болж харагдана. Дэмий зүйлд зовнихгүйн тулд бүх зүйлд ач холбогдол өгөх хэрэггүй.

Охин
Нэг л зүйлд төвлөрч, бусдыг нь мартах нь ээ. Өдрийг дэмий зүйлд бус чухал, ашигтай зүйлд зориул. Ингэж чадвал гайхалтай үр дүнд хүрэх болно.
 

Жинлүүр
Өөрийгөө өрөвдөх хэрэггүй. Ямар нэгэн шалтгаан олж шаналж, түүнийгээ томсгох хэрэггүй. Сэргэлэн цовоо бай. 
 

Хилэнц
Идэвх өндөр байна. Анхаарал төвлөрч, бодол санаа цэгцтэй байх болно. Урьд өмнөхөөсөө хамаагүй илүү хурдан ажиллана. Эргэн тойрныхноо анзаарах сөхөө олдохгүй.
 

Нум
Анхаарал, тэвчээр шаардсан ажил хийнэ. Сурдаг хүмүүст ч энэ нь хамаатай. Гэхдээ үр дүн гарах болно. Бухимдах шалтгаан огт байхгүй тул уур цухлаас хол бай.
 

Матар
Эргэн тойрныхонд эерэг талаа харуул. Сөрөг байх хэрэггүй. Үнэн хэрэгтээ бүх зүйл тийм ч муу биш байна.
 

Хумх
Чөлөөт цагаа гэртээ өнгөрүүлсэн нь дээр. Ганцаараа байж болно. Эсвэл хамгийн дотны хүмүүстэйгээ хамт бай. Гэрийн ажлаа хийж, сайхан ном унш.
 

Загас
Болгоомжгүй байдал нь олон сөрөг үр дагаварт хүргэнэ. Эхний ээлжинд үүний шалтгаан нь хэт яриасаг байдал байна. Тоглоом наргиа хийсэн ч тааруулж хийгээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл