8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэний авлигалын хэргийг шүүнэ

2019-02-11 09:30:14

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч аравдугаар сарын 4-нд Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан билээ. Тэрбээр АТГ-аас тус сургуульд БСШУСЯ-наас цохолттой ирсэн 41 хүүхэд элсүүлсэн, сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна гэж мэдээлсэн юм. Үүний дараахан тэрбээр авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан.

Улмаар түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шүүн хэлэлцэх тов гарчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл