25o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсын мал арван саяар өсчээ

2019-02-11 10:35:00

Монгол Улс өнгөрсөн жил 66 сая 400 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 244.700-аар өссөн дүн юм. Үндэсний статистикийн газраас жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд улс даяар мал тооллого явуулдаг. Жил бүрийн статистик тоон мэдээнээс харвал манай улсын мал өсөх графиктай байгаа аж. Тухайлбал, 2015 онд 55 сая 900 мянган толгой мал тоолсон бол 2016 онд 61 сая 500 мянга, 2017 онд 66 сая 200 мянган мал тоолжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилийн дотор манай улсын малын тоо толгой арван саяар өссөн байна.

Өнгөрсөн оны мал тооллогоор хонь, тэмээний тоо өссөн бол үхэр, ямааных багасчээ. Харин адууны тоо өмнөх оны хэмжээнд байна. Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27, адуу гурав, үхэр дөрвөн саяд хүрээд байгаа аж. Архангай аймаг адуу, үхэр, хонь, Өмнөговь тэмээ, Баянхонгор ямааны тоогоороо бусад аймгаа тэргүүлж байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынхан 572.6 мянган мал тоолуулж, хамгийн олон малтай сумаар тодорчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 328