8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл нуурт таван зорчигчтой автомашин живжээ

2019-02-11 14:49:03

Сар шинийн амралтаар буюу энэ сарын 6-ны өдөр Хөвсгөл нуурт таван зорчигчтой автомашин живжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд “Модтой хошуу” гэдэг газар  Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Lexus 470” загварын таван зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрч усанд живж, таван зорчигч эсэн мэнд гарсан тухай дуудлагыг тухайн өдрийн 13:55 цагт  хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын хоёр алба хаагч, хоёр автомашинтай нуурын усанд живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд шумбалт хийхэд автомашин байхгүй байгаа бөгөөд нуурын 60 м-ээс доош гүнд орсон байх болзошгүй тул татан гаргах ажиллагааг 19:00 цагт зогсоожээ.
 
Ингээд 7-ны өдөр хоёр удаа 30 метрийн гүнд шумбалт хийхэд автомашин дотор шороо хайрга их хэмжээгээр орсон байсан учир доторх эд зүйлсийг хайх боломжгүй, автомашины түлхүүр нь кундактортоо байсан учир түлхүүрийг авч эзэнд нь хүлээлгэж өгсөн байна.

Тухайн байдлыг жолооч Б-д танилцуулж, уг иргэний хүсэлтээр аврах ажиллагааг мөн өдрийн 13:31 цагт зогсоосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Musun deer avtomashintai aarhaj ongirch davhij yavaad iim zuil bolson doo. Nuuriig bohirduulsan avtomashinaa jivuulsen nuhduuded yamar hariutslaga huleelgedeg ve? Tsengeg usnii nuuts duuslaa shdee
2019/02/12 202.179.31.48
Зочин
Энэ олон машин техникийг живсэнийг бүртгэж тоолдог газар эрхбиш байгаа байлгүй дээ. Дулаан орохоор яаж ийгээд татаж гаргаад байх юмсан. Бензинтэй цистерн хэд хэдэн удаа л живсэн байдаг.
2019/02/12 151.159.19.39
zochin
Энэ нуурыг хайрлах сэтгэл ер байхгүй хүмүүс бас байх юм аа
2019/02/11 66.181.160.108
и
далай ээж авах юмаа авнаа. өөрсдөө амьд гарсан нь болж дээ.
2019/02/11 202.179.31.52
  • Recent
  • Most Read
  • Most Comment