8o
Улаанбаатар хот
mobile menu

Хурдан морь унасан хүү хоёр гараа хөлдөөжээ

2019-02-11 14:51:04

Хүйтний улиралд хурданг морь уралдуулахыг хориглосон байгаа. Мөн ХЭҮК-оос жил бүр зөвлөмж, шаардлага гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтан явуулдаг. Гэвч хориглосон шийдвэрийг эсэргүүцэж, орон нутагт нууцаар морь уралдуулсан  байна..

Тодруулбал, арваад хоногийн өмнө Хэнтий аймгийн Биндэр суманд болсон хурдан морины уралдаанд долоон настай хүүхэд хурдны морь унаж байгаад чих, хамар, хоёр гараа хөлдөөсөн харамсалтай хэрэг гарчээ.

Энэ мэдээллийг уяачид нуун дарагдуулж байгаа бөгөөд анх мэдээлэл цацсан иргэн рүү утсаар залгаж удаа дараа дарамталжээ.

Зэрлэг зугаа буюу адгуусанд донтсон зарим хүмүүс хүйтний улиралд хүүхдээр наадахаа л больчих хэрэгтэй шүү.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Шуналтангууд минь хүүхэд морь хоерыг хайрлах сэтгэл алгуу хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй Сар шинийн үеэр их хүйтэн байсан шүү ,Яасан хөлдүү сэтгэлтэй хүмүүс вэ
2019/02/11 66.181.160.114
иргэн
Өвөлийн уралдааныг болуулах хэрэгтэй Газар хөлдүү халтаргаа гулгаата хүүтэн ийм нөхцөлд морь уралдах хэрэгүй
2019/02/11 103.10.23.74
Морь тэрэг
Засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга цагдаагийн дарга хүүхэд морь унуулсан морьдын эзэд хүүгэ унуулах зөвшөөрөл өгсөн ээж аав д бүгдийг хариуцлага хүлээлгээч хуультай улс шү
2019/02/11 202.179.25.211