8o
Улаанбаатар хот
mobile menu

Ээлжит бус чуулган зарлах эсэх нь тодорхойгүй байна

2016-03-01 17:43:00

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцээд хаасан. Тэгвэл энэ сарын эхээр ээлжит бус чуулганыг зарлаж, дахин хуралдуулахаар болсон гэх албан бус мэдээлэл бий. Энэ мэдээллийн дагуу УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Одоогоор УИХ-ын түвшинд Ээлжит бус чуулган зарлах эсэх талаар ярьсан зүйл байхгүй. Тиймээс энэ мэдээлэл үндэслэлгүй" гэлээ. Ээлжит бусаар хуралдах УИХ-ын чуулганаар нэг асуудал хэлэлцэхээр АН төлөвлөөд байгаа гэнэ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг тэтгэврийн насанд хүрсэн гэх хуулийн заалтыг үндэс болгож эргүүлэн татахаар ярьж байгаа аж. Ингэснээр Цэцийн дарга болон гурван гишүүний орон тоонд АН өөрийн гишүүдээ томилохоор ярилцаж байгаа юм байна. Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа АН-ын “Алтангадас” фракцад харьяалагддаг байсан нь түүнийг ажлаас нь чөлөөлөхөд нөлөөлсөн гэж үзэх улс төрчид ч бий. Тэгвэл энэ удаад Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний оронд очих гишүүдийг АН “Шонхор” фракцаас томилохоор тохироод явж буй гэх мэдээлэл байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл