8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 28.5 тэрбум төгрөг зарцуулна

2019-02-11 16:58:00

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд энэ онд 28.5 тэрбум төгрөг тусгажээ. Ингэснээр анх удаа тус санд Улсын төсвөөс санхүүжилт тусгаж байгаа юм.

Манай улсад ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байсан бол өнгөрсөн гуравдугаар улиралд долоон хувь болж буурсан гэдэг тооцооллыг салбарын яамнаас танилцуулаад байгаа. Иргэдийн ажлыг байрыг нэмэгдүүлэх, ажилтай орлоготой иргэнийг бий болгохын тулд Засгийн газраас “Зохион байгуулалттай ажлын байр”, “Гэрээт малчин” хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Гэвч иргэдийн хувьд зарим хөтөлбөрийн заалт, журам нь амьдралд нийцэхгүй байна гэдэг шүүмжлэлийг илэрхийлдэг билээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн 36.2 мянган хүн байгаа гэнэ. Үүнээс 25.0 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэн, 11.2 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 13.2 мянга нь эмэгтэйчүүд байдаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл